Нүүр Онцлох мэдээ Дорнын говийн мэргэчүүд нэгдсэн байдлаар бэлтгэлд гарна

Дорнын говийн мэргэчүүд нэгдсэн байдлаар бэлтгэлд гарна

0
9

Монгол түмний соёлын нэгэн өв болсон шагайн харвааг олон нийтэд сурталчлах, хойч үедээ өвлүүлэн үлдээх, тэмцээн наадгай зохион байгуулах ажлыг Дорноговь аймгийн Шагайн харвааны салбар холбоо үе шаттай хэрэгжүүлж байна.

Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан тус холбооноос санхүүжилт гаргаж Дорноговь аймгийн шигшээ баг, харваачдыг нэгдсэн байдлаар төвлөрсөн бэлтгэлд гаргах зорилгоор шаардлагатай зургаан ханатай 10 гэр захиалжээ.

Гэхдээ орон нутгийн үйлдвэрчлэгчдийг дэмжиж “Мандала” гэр цехийн үйлдвэрт 50 сая төгрөгийн захиалан хийлгүүлэхээр болжээ. Үндэсний их баяр наадамд Дорноговь аймгийг төлөөлөн өрсөлдөх шигшээ 10 багийн харваачид тус гэрт нэгдсэн байдлаар байрлаж бэлтгэл, сургуулилтаа хангах аж.

Дашрамд дурдахад Дорноговь аймгийн шагайн харвааны мэргэчүүд улсын их баяр наадамд удаа дараа түрүүлж, шөвгөрсөн амжилт гаргаж байсан юм.

СЭТГЭГДЭЛГҮЙ

ХАРИУ БИЧИХ

Please enter your comment!
Please enter your name here