Говь нутгийг цөлжихөөс хамгаалах төсөл хэрэгжүүлнэ

0
6

Японы “Жайка” олон улсын хамтын ажиллагааны байгууллагын түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд Дорноговь аймгийн Сайншанд суманд “Гүн суулган тарих аргаар Дорнын говийн цөлөрхөг бүсийн хуурай газар нутгийг ургамалжуулах ажлыг дэмжих техникийн хамтын ажиллагааны төсөл”-ийг энэ оны гуравдугаар сараас 2024 оны хоёрдугаар сарын хугацаанд хэрэгжүүлэхээр болжээ.

Төслийн зорилго нь говийн хэт хуурай бүс нутагт орших Сайншанд орчмын газар нутгийн хөрсийг ургамал тариалахад тохирсон технологийг сайжруулах, гүн суулган тарих арга ашиглан говийн унаган мод, ургамлын суулгац бэлтгэх, мэдлэг олж авахад орших аж.

Мөн Замын-Үүд суманд НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенци, БОАЖЯ хамтран “Монгол орны хуурай бүс нутгаас үүдэлтэй элсэн болон шороон шуурганаас урьдчилан сэргийлэх, нөлөөллийг бууруулах төсөл”-ийг 2020-2022 онд хэрэгжүүлнэ.

Төслийн хүрээнд Замын-Үүд суманд нэг га талбайд мод үржүүлгийн газар, хоёр км талбайд автозам дагуух зурвас, таван га талбайд салхи, шороон шуурганаас хамгаалах ойн зурвас байгуулах юм.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад малын тоо толгой нэмэгдсэн, байгаль цаг уурын нөхцөл өөрчлөгдсөн зэрэг олон хүчин зүйлээс  шалтгаалж газар нутаг цөлжих, бэлчээр хумигдах байдал гараад байгаа юм.

Хүний үйл ажилагаанаас үүдэж газрын хөрс элэгдэн элэгдэлд орж, ургамлын нөмрөг багассанаас элсэн ба шороон шуурганы давталт ихэссэн байна.

ХАРИУ БИЧИХ

Please enter your comment!
Please enter your name here