Нүүр Нийгэм Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвд нийт 135 дуудлага иржээ

Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвд нийт 135 дуудлага иржээ

0
41

Гуравдугаар сарын 14-нд болсон хүчтэй шороон шуурганы үеэр Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвд нийт 135 дуудлага иржээ.

Албаныхан шуурганаар алга болсон Айраг сумын 17, Даланжаргалан сумын 15, Сайншанд сумын 15 иргэн болон нийт 60 иргэнийг эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.

Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас аймгийн хэмжээнд урьдчилсан байдлаар нийт 81 гэр, аж ахуйн, нэгж байгууллагын байшингийн найман дээвэр, зургаан хашаа, хороо нуржээ. Онцгой байдлын алба хаагчид эрэн хайх, аврах, гамшгийн хор уршгийг арилгах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

Аймгийн Засаг даргаас өгсөн шуурхай үүрэг даалгаврын хүрээнд Онцгой байдлын газар, сумдын Онцгой комисс, мэргэжлийн ангиас бүрдсэн 81 ажилтан, алба хаагч 20 техник, хэрэгсэлтэй шуурхай ажилласан байна.

Тухайн үед салхины хурд секундэд 16-20 метр, түр зуур 24 метр, Сайншанд суманд зарим үед 31 метр секунд хүрч хүчтэй шороон шуурга шуурсан юм.

СЭТГЭГДЭЛГҮЙ

ХАРИУ БИЧИХ

Please enter your comment!
Please enter your name here