“Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор улсын Онцгой комиссоос энэ сарын 10-наас эхлэн 25-ныг хүртэл Улаанбаатар хотод хөтуу хөл хорио тогтоохоор шийдвэрлэсэн.

Харин Дорноговь аймагт энэ хугацаанд  хөтөө хөл хорио тогтоохгүй бөгөөд аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг энэ оны дөрөвдүгээр сарын 10-наас 25-ныг хүртэл сунгаж ажиллахаар Онцгой комиссоос шийдвэрлэжээ. Энэ хугацаанд ажиллах байгуулагуудын жагсаалтыг баталж мөрдөж ажиллахаар болов.

Сүүлийн 24 цагийн хугацаанд Дорноговь аймагт коронавирусний халдварын хоёр тохиолдол нэмж илэрлээ.

Ингэснээр Дорноговь аймагт “Ковид-19” халдварын 56 тохиолдол бүртгэгдээд байна.Тус аймагт халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжин ажиллаж буй.

Дорноговь аймгийн Музей, сургалт, судалгааны төвд Байгалийн түүхийн музейн 20 гаруй ховор, үнэт үзмэрүүдээс бүрдсэн “Дунд төрмөлийн эрин” үзэсгэлэн нэгдүгээр сарын 20-нд нээлтээ хийлээ.

Ная гаруй сая жилийн өмнө амьдарч байсан өндөг хулгайлагч үлэг гүрвэл “Овираптор”, эвэрт үлэг гүрвэл протоцератопс, пахицефалозаврын толгойн яс, вилоцираптор, пситтакозавр, алиорамус ремотус зэрэг эртний амьтдын ховор олдворыг багтаасан үзэсгэлэн нэг сарын хугацаанд үргэлжилнэ.

Эл үзэсгэлэнг ирэгдээс гадна аймгийн төвийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ээлжээр цаг товлон ирж үзэж байгаа аж.

“Дунд төрмөлийн эрин” үзэсгэлэнг Байгалийн түүхийн музейн Үзмэр, үзэсгэлэнгийн хэлтсийн дарга Н.Жавзмаа мэргэжилтнүүдийн хамт дэглэжээ.

Дорноговьд эртний аварга сүүн тэжээлтэн, загас, яст мэлхий, үлэг гүрвэл зэрэг сээр нуруутан амьтдын тухай сонирхолтой үзмэр хийгээд байгалийн зүй тогтлын хуулиар тэдгээр амьтан мөхөж, сэхэж явсаар эрт галавын үеийг гүйцээсэн тухай ул мөр, нотлох баримт бүхий үлэг гүрвэлийн яс бий.

2020.01.23.

Дорноговь аймагт “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх дархлаажуулах ажил үргэлжилж байна.                                                                                                  Дөрөвдүгээр сарын 02-нд аймгийн Нэгдсэн эмнэлгийн 280 эмч, ажилчид дархлаажуулалтад хамрагдав. Дорноговь аймаг стратегийн чухал ач холбогдол бүхий олон улсын хилийн боомттой бөгөөд эрүүл бүс болох зорилгоор 20.000 тун вакцин захиалжээ.                                                                                                                    Нэн түрүүнд Замын-Үүд, Ханги мандал хилийн бүсийн иргэд, улс хоорондын ачаа тээврийн жолооч нарыг дархлаажуулалтад хамруулахаар ажиллаж байна.          Цаашид вакциныг тасралтгүй хангаж, иргэдийг үе шаттай дархлаажуулах, халдварын тандалт судалгааг эрчимжүүлэх, ариутгал халдваргүйтгэх ажлыг зохион байгуулна гэж аймгийн Онцгой комиссоос мэдээлэв.

Дорноговь аймгийн Сайншанд сумын төвд барьж байгаа нийт 1,2 тэрбум төгрөгийн санхүүжилттэй  мал эмнэлгийн лабораторийн барилгын ажлын явц 65 хувийн гүйцэтгэлтэй байна.

Шинэ лабораторид ашиглах таван багц, 43 нэр төрлийн, 112 ширхэг 258.0 ам.долларын үнэ бүхий тавилга, урвалж, тоног төхөөрөмжийг татан аваад байгаа аж.

Тус барилгыг “Өгөөмөрөн Шанд” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд энэ онд ашиглалтад хүлээлгэн өгнө.